Та хэрвээ Япон улсад айлчлах, сурах болон ямарваа нэг шалтгаанаар зочлох гэж байгаа бол таны хамгийн эхэнд мэдэх ёстой зүйл бол хэрхэн цэвэрч байх тухай ойлголт байх болно.

Япончууд гэр орон төдийгүй, гудамж талбайгаа маш шаргуу хичээнгүй цэвэрлэдэг ард түмэн юм.

Японы ахлах сургуульд хичээл дуусаад багшийн хэлэх хамгийн сүүлчийн үг “За бүгдээрээ өнөөдөр цэвэрлэх хуваарь нэг болон 2 дугаар эгнээ анги танхимыг цэвэрлэнэ. Гурав ба дөрөв дэх эгнээ, коридор, шат. Тав дахь эгнээ ариун цэврийн өрөө цэвэрлэнэ’ гэж сурагч нартаа хэлдэг бөгөөд сурагч нар ч багшийн үгийг хэзээ ч эсэргүүцдэггүй байна.

Та хэрвээ японд очвол гудамжинд хогийн сав байхгүй байгааг хараад алмайрах болно. Тэгвэл тэд яаж тийм цэвэрхэн байж чаддаг нууц нь юу юм бол гэж бодох болно.

Тэгвэл нууцыг Хирошима мужийн захирагчийн туслах Абэ хэлэхдээ: Энэ их амархан, 12 жилийн турш сургуульд хүүхдүүд цэвэрлэгээ хийхийг сурдаг, тэдний зайлшгүй хуваарьт хичээлтэй адилтгаж оруулсан байдаг, мөн эцэг эх нь хүүхдүүддээ орон зайг цэвэрхэн байлгах тухай сануулдаг энэ бол нууц нь юм  гэжээ.

Нийгмийн ухамсарт чухал нөлөөтэй энэхүү цэвэр байх тухай сэтгэлгээг бага сургуулиас эхлүүлээд ахлах сургууль дуустал хичээлийн хөтөлбөрт оруулсан нь хүүхдүүд амьдарч буй орчиноо танин мэдэх бахархах сэтгэлгээг хөгжүүлдэг. Өөрсдийнхөө цэвэрлэх ёстой сургуулийг бохир болгохыг хэн ч хүсдэггүй байна.

Япончуудын цэвэрч байдал хэд хэдэн удаа дэлхийг гайхшруулаад авсан удаатай 2014 болон 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцэээнээр японы хөгжөөн дэмжигчид тоглолт дуусаад цэнгэлдэх дэх хогийг түүж байсан, мөн японы хөлбөмбөгийн шигшээ баг өөрсдийн хувцас солих өрөөг гайхалтай цэвэрхэн үлдээдэг талаар Фифа-гийн ерөнхийлөгч хүртэл твиттер хуудаснаа жиргэж байжээ.

Япончууд өөрсдийнхөө болон бусдын нэр хүндэд маш хүндэтгэлтэй ханддаг бөгөөд байгаа орчноо цэвэрлэх хангалттай боловсролгүй гэж бусдад харагдахыг хэзээ ч хүсдэггүй байна.

Япончуудын цэвэрч байдал мөн шашин шүтлэгтэй холбоотой гэж үзэж болох бөгөөд зэн буддизм нь шал угаах хог шүүрдэх зэрэг өдөр тутмын ажлыг бясалгал оюун санаагаа төлөвшүүлэх дасгал гэж үздэг нь нөлөөсөн байж болзошгүй юм.

Хэрвээ та Японд аялах гэж байгаа бол тэдний амьдралын хэв маяг зан заншилийг заавал судлаарай.

Эх сурвалж : CNN news