МАХН-аас боловсруулсан Дээд хуулийн санал хураалт явуулах үйл ажиллагааны нээлт ХУД-ийн Ажилчдын соёлын ордонд эхэллээ.
Дээд хуулийн төсөл бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.
Хуулийн төслийг танилцуулж байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор оршиж буй Монголын ард түмэн бид:
-Эрт эдүгээгийн баялаг түүхийнхээ ололт амжилтаас үнэт сургамж авч, бататган баяжуулж,
-Нийт монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалж, сайн сайхан амьдралыг хангахын тулд оршин тогтнож буй БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тууштай хамгаалж, бэхжүүлэн бататгахаа гүнээ ухамсарлаж,
-Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-Өвөг дээдсийн үнэт сургааль, хэл соёлынхоо нандин өв, уламжлалыг хадгалан хөгжүүлж,
-Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтод хүндэтгэлтэй хандаж,
-Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах эрхэм зорилгыг дэвшүүлж энэхүү Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. …