ОХУ-аас энэ сарын 11-нд ирж Амар зочид буудалд тусгаарлагдсан 11 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусээр халдварласан 31 дэх тохиолдол бүртгэгдлээ хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэв.

ОХУ-аас энэ сарын 11-нд татан авсан 282 иргэнээс коронавирусийн сэжигтэй 20 хүнийг ХӨСҮТ-д, Асралтмед эмнэлэгт 28, Амар зочид буудалд 80, Бага баян амралтын газарт 41, Дархан-Уул аймагт 11 хүн, Сэлэнгэд хоёр хүнийг тусгаарлаад байсан юм. Амар зочид буудалд тусгаарлагдсан 11 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс ийнхүү коронавирус илэрчээ.

Батлагдсан 31 тохиолдлоос 5  нь эдгэрсэн бол 26 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Өчигдөр ХӨСҮТ-ийн төв лабораторид нийт 84 хүнд буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод хяналт тандалтаар ажиллаад ирсэн эмч мэргэжилтэн болон 44 тээврийн жолооч, 25 хүнд тандалтын зорилгоор, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д нийт 245 хүн хяналт, тандалтад байна