Нью Йорк Таймс: Монгол хамгийн тохиромжтой газар

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг ирэх сард хаана зохион явуулах тухай асуудал хоёр орны албаны хүмүүсийн толгойн өвчин болж буй бололтой. Тэрхүү толгойны өвчин болсон асуудлуудын нэг нь Ким Жон Уны Зөвлөлтийн үеийн хуучин нисэх онгоц Пхеньянаас хэдэн мянган км зайд нисч чадах эсэх юм.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хойд Солонгосын асуудлыг хариуцсан зөвлөх асан, Тагнуулын төв агентлагийн чөлөөнд гарсан ажилтан СүМ и Терригийн хэлэхдээ “Хойд Солонгос нисэх онгоцтой гэдгийг бид мэднэ. Гэхдээ тэр онгоц маш хуучин” гэжээ. 2011 онд Хойд Солонгосын удирдагч болсноос хойш Ким Жон Ун тэр онгоцоор гадаад руу ниссэн эсэх нь тодорхойгүй байгаа. Энэ асуудал

лидерүүдийн дээд хэмжээний уулзалтын улс төрийн нөхцөл байдлаас ч илүү тодорхойгүй байгаа ажээ.

Ким Жон Ун аль нэг улсаас нисэх онгоц зээлэх болов уу? Гэвч Хойд Солонгосын залуу удирдагч үүнийг хүсэхгүй нь лавтай. Тэгэхээр уулзалт өнгөрсөн сард Ким Жон Уны Бээжинд хийсэн гэнэтийн айлчлалтай адил Пхеньянаас галт тэргээр хүрэх боломжтой ойрхон газар болох магадлалтай.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалт зохион явуулахаар яригдаж буй таван газраас аль нэг газрыг сонгоно гэж мэдэгдсэн. Гэвч уулзалт явуулахаар төлөвлөж буй газруудын тоонд АНУ багтаагүй гэсэн билээ. Трампт Пхеньянд айлчилж, Ким Жон Унтай уулзах боломж бий. Гэвч тэр доошоо орж, “пуужинтай бацаан”-д найр тавихыг хүсэхгүй.