Катарын нийслэл Доха хотноо эдгээр өдрүүдэд анхдугаар Дэлхийн элсний их наадам зохион явагдаж байна.

Энэ удаагийн наадамд манай улсаас зөвхөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрхээ авсан бөгөөд U23 насны охид хөвгүүд Багийн ахлагч Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавын удирдлага дор дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Өчигдөр манай охид хэсгийн эхний 2 тоглолтоо хийж 2 хожигдол хүлээгээд байгаа бол өнөөдөр манай Хөвгүүд тоглолтоо хийх юм.