Америкийн нэгдсэн улсын сонин хэвлэлүүд хүмүүсийн нас барсан тухай гашуудлын нийтлэлийг хэвлэж амжихгүй байна.

Америкийн нэгдсэн улсын сонин хэвлэлүүд иргэдийн нас барсан тухай гашуудлын нийтлэлийг хэвлэж амжихгүй байна.

Бостон хотын Бостон глоб сонин өнгөрсөн жилийн мөн үе буюу 2019 оны 4 сарын 20-нд 7 нүүр хуудастай гашуудлын мэдээ хэвлэдэг байсан бол 2020 оны энэ өдөр 16 хуудас бүхий гашуудлын мэдээ хэвлэсэн ч захиалгат дарагдсаар байна.

Энэ нь Америкийн нэгдсэн улсын 50 муж улсын зөвхөн Массачусеттс мужид болж буй үйл явдал бөгөөд шинэ коронавирус халдвар харьцангуй бага хэмжээнд байгаа муж юм.

Бостон глоб сонингийн газар 7 хоног бүр гашуудлын мэдээний хуудсаа нэмж байгаа бөгөөд өнгөрсөн ням гарагт 11 хуудас бүхий гашуудлын мэдээ хэвлэгдсэн бол энэ 7 хоногт 16 хуудас болж өссөн ч ирэх долоо хоногт мөн илүү өсөх төлөвтэй байна.

Массачусеттс муж улсад даваа гарагийн өглөө гэхэд 1706 хүн нас бараад байгаа бол америкийн нэгдсэн улс даяар 42000 хүн нас барж 780000 хүн халдвар аваад байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн