Европын хөл бөмбөгийн холбоо: Аваргуудын лигийн Финалыг 8 сарны 29-нд явагдах тов гаргалаа.

Европын хөл бөмбөгийн холбоо 2019-2020 оны Аваргуудын лигийн Финалын тоглолтыг 8 дугаар сарын 29-нд явуулах урьдчилсан тов гаргаад байна.

Европын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд 4 сарын 23-нд уулзалт зохион байгуулж аваргуудын лиг болон европын хөлбөмбөгийн лигүүдийн цаашдын төлөвлөгөөний талаар илүү нарийвчлан хэлэлцэх юм.

Урьдчилсан товоор 8 сарын 29-нд Туркийн Станбул хотод Аваргуудын лигийн финал болох бол 3 хоногийн өмнө Европа лигийн финалыг явуулах тал дээр ярилцаж байгаа юм.

Шинэкоронавирусын нөхцөл байдлаас бүх зүйл шалтгаалах бөгөөд 7 болон 8 дугаар саруудад хасагдах шатны тоглолтууд явагдаж байж Финал болох ёстой юм.

Аваргуудын лигийн шилдэг 8 багийн 4 баг нь аль хэдийн тодроод байгаа бол Ман сити, Реал Мадрид зэрэг 8 баг багууд хасагдах шатны эхний тойргын 2 дахь тоглолтоо хийж дуусгаагүй байна.

Аваргуудын лигийн хасагдах шат нь 2 тоглолт явагддаг бөгөөд өөрийн талбай болон эсрэг багийн талбай дээр нийт 2 тоглолт хийж дараагийн шатанд шалгардаг дүрэмтэй билээ.

Эх сурвалж: BBC news

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн