ЖДҮ-ээс 3 хувийн хүүтэй зээл аваад 36 хувийн хүүтэй Банк бус санхүүгийн байгууллаг-т хүүлдэг гэх хэрэгт холбогдоод буй УИХ гишүүн Б.Батзоригийг гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, дэмжлээ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 3 хувийн хүүтэй зээл аваад 36 хувийн хүүтэй Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж ард иргэдийг хүүлдэг гэх хэрэгт холбогдоод буй юм.

Тэрбээр, гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд УИХ-ын даргад хүргүүлсэн юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн