ЛеБрон Жэймс “I Promise” сургуулийн гэр бүлд зориулан орон сууц барих боллоо

ЛеБрон Жэймс Кливлэндэд байхдаа ‘I Promise’ нэртэй сургуулийг Охайо мужийн Акроны хүүхдүүдэд зориулан барьж өгсөн билээ.

Тэрээр тэдгээр хүүхдүүдийн гэр бүлд түр амьдрах орон сууц барьж өгөхөөр болжээ. Энэ талаар ЛеБрон “Хүүхдүүд сургуультай болсон ч хичээлээ тараад харих орон гэргүй байна. Амьдрах газар нь найдвартай бус учраас хүүхдүүд тайван, амгалан хичээлдээ суралцах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл сургууль барьсны ашиг тус бага байна. Тиймээс тэдний амьдрах газрын асуудлыг шийдвэл хичээлээ тараад гэр оронтой болох тухай биш хичээл хийхдээ санаа тавих болно” гэжээ.

Сургууль барьж өгөөд зогсохгүй амьдрах байраар хангахыг зорьсон ЛеБрон Жэймс хүүхдүүдийн хамгийн том баатар нь болж буй юм. Барилгыг 2020 оны 7 сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй аж.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн