Лондоны их буучид ээлжит хожлоо авлаа

Английн хөлбөмбөгийн шилдэг багуудын нэг Арсенал клуб өнгөрсөн шөнө Европын клубуудын цомын тэмцээний ээлжит хожлоо авлаа.

Арсенал клуб Стандарт Лиж клубтэй ёвропын цомын хэсгийн шатны тоглолтоо хийлээ. Тоглолтын гол баатар бразилын залуу тоглогч Мартинелли тоглолтыг гайхалтай эхлүүлж 13 болон 15 дахь минутанд 2 гоол оруулсан бол Арсеналын бас нэгэн залуу од Жо Виллок 21 дахь минутанд тооны харьцааг 3:0 болгосон юм.

Арсенал клуб тоглолтын турш бөмбөг илүүтэй эзэмшиж тоглолтыг хяналтандаа байлгаж хоёрдугаар хагаст Испаний Реал мадрид клубээс ирсэн Себаллис тооны харьцааг 4:0 болгосноор арсенал хожлоо баталгаажуулсан юм.

Уна Эмири дасгалжуулагч даваа гарагт Манчестер Юнайтад багтай тоглосон 11 тоглогчоос 10 тоглогчийг гарааны бүрэлдэхүүнд сольж залуу тоглогчдод боломж олгосон юм.

 

Арсенал Ф группыг 6 оноотой +7 бөмбөгтэй тэргүүлж байна.

 

Эх сурвалж : Arsenal.com

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн