Монгол улсын 3X3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Токиогийн олимпод оролцохоор боллоо.

Сагсан бөмбөгийн 3×3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг дөнгөж 11 сарын эхний өдөр зарлалаа. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан.

Тэгвэл Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрх албан ёсоор авлаа. Ингэснээр Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм.

Тэдэнтэй хамт ОХУ, Румын, БНХАУ-ын эмэгтэй сагсан бөмбөгчид олимпийн эрх авлаа.

Япон улс зохион байгуулагч орны давуу эрх эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр манай эрчүүд чансаагаараа олимпийн эрх авах боломжгүй болов. Тэд олимпийн эрх олгох хоёр ч тэмцээнээс эрх авах боломжтой. Эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпийн эрх хүртлээ.

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн