Н.Энхбаяр: Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ыг тараахаар хөөцөлдөж байгаа

МАХН-ын удирдлагууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, УИХ тарахыг шаардлаа.

Тус шаардлагад УИХ-ын гишүүд 60 тэрбум, ЖДҮХС, концесс, хүн амины хэрэгт удаа дараа холбогдож ард түмнийхээ итгэл найдварын хөсөрдүүлчихээд өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан төрийн эргэлт хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан МАН-ын удирдлагуудыг Монголын төрийг захирах хууль зүйн чадамжгүй гэж ард түмэн үзэж буй. Иймд МАХН-аас нийгмийн захиалгын дагуу УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг шаардаж байна гэж тусгажээ.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр ярихдаа “Манай намаас өнөөгийн УИХ-ын гишүүдийг төрөө удирдах чадамжгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Сүүлийн үед хийж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь хууль бус ажиллагаа. Тэд өөрсдийнхөө хийсэн хууль бус ажиллагаанаас бултахын тулд ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь ард түмний ашиг сонирхлын эсрэг байна. Иймд манай намаас одоогийн УИХ-ыг нэн даруй огцор гэж шаардаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл үнэнд гүйцэгдээд их хурлыг тараахаар хөөцөлдөж байгаа” гэлээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн