Орос-т коронавирусын дэлбэрэлт болж байна.

ОХУ-ын 65 бүс нутагт нэг өдрийн дотор коронавирусний халдварын 3388 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо  24490 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.

ОХУ-ын нийслэл Москва хотод 1174 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд тус хотод халдвар авсан нийт хүний 14 776 болжээ.

Москва мужид 272, Мурманск мужид 137, Санкт-Петербургт 130, Ленинград мужид 108, Коми улсад 97 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт илэрсэн байна.

Шуурхай штабаас мэдээлснээр, COVID-19 тохиолдол бүртгэгдээгүй Оросын цорын ганц бүс нутаг бол Алтайн Бүгд Найрамдах Улс юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 292 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 1986 болсон бол 28 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 198 болжээ.

Одоогийн байдлаар 130 100 орчим хүн эмнэлгийн хяналтад байна. 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн