Ухань хотод нас барсан хүний тоо дутуу мэдээллэсэн гэдгээ хятадын эрүүл мэндийн газар мэдээллээ.

COVID-19-ийн статистик мэдээллийг дахин хянаж, тодруулсны дараа Ухань хотод нас барсан хүний тоо 1290-ээр нэмэгдэж, 3869 болсон бол халдварласан тохиолдлын тоо 325-аар нэмэгдэж, 50 333-т хүрсэн гэж хотын эрх баригчид мэдэгджээ.

“Тахлын эхэн үед эмнэлгийн зарим байгууллагууд өвчний тархалтад хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллийн нэгдсэн системд холбогдож чадаагүй, эмнэлгүүд ачаалал ихтэй, харин эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдийг эмчлээд завгүй байсан учир зарим тайланг хожимдуулах, мартах, мөн алдаатай мэдээ өгсөн тохиолдол гарсан” гэж мэдэгдэлд дурдсан байна. “Түүхийн өмнө, ард түмэн болоод нас барсан хүмүүсийн өмнө хүлээх хариуцлагын зарчимд үндэслэн коронавирусний халдварын тохиолдол болон нас барсан хүний тоог залруулах ажилд Ухань хотын тархалтад хяналт тавих, урьдчилан сэргийлэх штаб ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд бодит тоо баримтад үндэслэх зарчмыг хатуу баримтлана” гэж хотын эрх баригчид мэдэгдэлдээ тэмдэглэжээ.  

Халдвар тархсанаас хойш Уханьд 50008 хүн халдвар авч, 2579 хүн нас барсан гэж Хятадын Эрүүл мэндийн улсын хороо баасан гаргийн өглөө мэдээлсэн байна. Харин залруулга хийснээр Хятадад халдвар авсан нийт хүний тоо 82692 болж, нас барсан тохиолдлын тоо 4632 болж байгаа юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн