“Цагаан хад”-нд айлын гэр, автомашин шатжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн төв “Цагаан хад” суурьшлын бүсэд энэ сарын 14-нд гал гарч, хоёр автомашин, хоёр айлын гэр шатсан харамсалтай үйл явдал болжээ.

Анх айлын гэр шатаж, улмаар ойрхон байсан “Шланз” маркийн автомашин болон “Приус” маркийн хоёр автомашин галд өртжээ.

Гал түймрийн үед нүүрс тээврийн жолооч нар шуурхай ажиллаж, усны машинаар галыг унтраахад туслалцаа үзүүлсэн байна. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Гал гарсан шалтгааныг тогтоохоор Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн