Э.Оюунболд-д олгосон цолыг хураана.

Ид залуухан 26-хан настайдаа улсын аварга болсон Э.Оюунболд сэргээш  хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Тэрбээр уг асуудлаараа шүүхийн байгууллагад хандсан ч гомдлыг нь хүлээж аваагүй юм. Тэгвэл тус асуудалтай холбогдуулан Улсын баяр наадам зохион байгуулах Үндэсний хороо хуралджээ. Шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцож олгосон цол, чимэг, бай шагналыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. Ийнхүү хатуу шийтгэл ногдуулснаар  монгол эрчүүдийн эд бярыг харуулж, монгол түмний магнайг тэнийлгэдэг үндэсний бөхийн спортыг цэвэр ариунаар хөгжүүлэх, бөхчүүдийг шударгаар барилдахад нөлөөлнө хэмээн үзсэн байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн