Тик Токоос Фэйсбүүк айх хэрэгтэй юу ?

Хятад эзэнтэй Тик ток хэмээх богино хэмжээний бичлэг оруулдаг аппликэйшн сүүлийн жилд дэлхийд гайхалтай хурдацтай тархаж маш олон залуусыг хамраад зогсохгүй европ ази тивийг бүхэлд нь хамраад байгаа юм.

Тик токийг хятадын залуу үеийхэн тэр чигээрээ ашиглаад зогсохгүй ази тивд маш хурдацтай тархаж чадсан, европд гол трэнд болоод байгаа нь фэйсбүүк компани энэ гэнэтийн тэсрэлтэнд зайлшгүй анхаарах шаардлага тулгараад байгаа юм.

Зөвхөн андройд үйлдэлтэй хэрэглэгчид 1.1 тэрбум цагийг Тик ток хийхэд зориулсан нь 1 жилийн хугацаанд 400% -ийн өсөлтийг Тик токийн эздэд бий болгосон байна. Энэ үйлдлийн улмаас нь Фэйсбүүк, инстаграм зэрэг Марк Зукербэргийн платромуудад хүмүүс цагаа өнгөрөөх статусаа шинэчлэх зураг оруулах  зэрэг үйлдлүүд эрс багасаж байгаа нь ажиглагдсан байна.

Тик ток нь чамайг шууд л од мэт харагдуулж чадах бөгөөд дэлхийн залуу үеийнхнийг байлдан дагуулж байгаа нь Фэйсбүүк болон Инстаграмын эзэд Марк Зукербэргийн санааг зовоож байгаа нь маргаангүй юм.

Эх сурвалж: BBS news

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн