МАХН бүх нийтийг орон сууцжуулах бүртгэл эхэллээ

Өнөөдөр буюу 2019 оны 10 сарын 5-нд МАХН бүх нийтийг орон сууцжуулах хөтөлбөрийн нээлтээ хийлээ.

МАХН-ын Дарга Н.Энхбаяр:  1990 оноос өмнө иргэд байранд үнэгүй орж болдог байсан. Харин өнөөдөр хамгийн өндөр хүү төлж урдчилгаа мөнгө цуглуулж ордог болжээ. Ихэнх өрхүүд орж чадахгүй байна. Тиймээс төрөөс дэмжих хэрэгтэй. МАХН энэ хөтөлбөрийг олон жил боловсруулан ард түмнээс санал авч хэрэгжүүлж эхлэх гэж байна. Та бүхэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Хүүгүй, Лизингүй, урдчилгаагүй байранд ард түмнээ оруулж гэр хороололгүй улс болохын төлөө ажиллана.
Дээ хуулийн төсөлд Эрүүл мэндийн үйлчилгээ, Орон сууц, Сургалтын төлбөр үнэгүй байгаа.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ: Би барилга хот байгуулалтын сайд байхдаа энэ ажлыг явуулж байсан. Төр бүх нийтийг орон сууцжуулах боломжтой. Гэтэл төр ажлаа хийхгүй байна. МАХН энэ ажлыг олон жил судлаж хэрэгжих боломжтой гэж үзсэн учраас энэхүү хөтөлбөрийн нээлтийг хийж байна.

 

Эх сурвалж: МАХН хэвлэл мэдээллийн алба

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн