Ази тивийн баг анх удаа Дэлхийн гранприд түрүүллээ!

Гайхамшигтай нэгэн түүх бүтлээ!!!

Монгол Улсын Улаанбаатар ММС Энжержи баг ФИБА-гийн энэ улирлын хамгийн сүүлийн Дэлхийн гранпри Жэжүгийн гранприд 13:10 харьцаатай Словений Пиран багийг хожиж АВАРГАЛЛАА!

Монголчууд сагсан бөмбөг, багийн спортоор дэлхийд тэргүүлж болдогийг харуулсан түүхэн амжилт бичигдлээ!

Дэлхийн гранпри Солонгосын Жэжү хотноо боллоо. Манай баг хэсгийн шатанд АНУ-ын Нью-Иорк Харлем багт хожигдсон ч дараагийн тоглолтдоо Инжэ багийг хожиж хэсгээс 2-р байраар хасагдах шатанд шалгарсан.

Улмаар хасагдах шатанд Европын хүчирхэг төлөөлөл Сербийн Земун, ОХУ-ын Неваг багуудыг хожиж аваргын төлөө шалгарч, аваргын төлөө 13:10 харьцаатай Словенийн Пиран багийг хожиж аваргаллаа. Тус тэмцээний Хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-гээр Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч ОУХМ Даваасамбуугийн Дэлгэрням шалгарлаа.

Ulaanbaatar MMC Energy багийн мундаг залуустаа дахин дахин баяр хүргэе!

Ийнхүү МУ Токиогийн олимпод орох эрхийн асар өндөр оноог авч чадлаа.

Хамтын зүтгэл, багийн хүч!!

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн