Япон улсад сүүлийн 60 жил болж байгаагүй хүчтэй хар салхи шуурч байна.

Яг одоо япон улсад хүчтэй хар шуурга болж байна.

Хүчтэй хар шуурганы улмаас Япон улсад онц байдал зарлаад байгаа бөгөөд иргэдэд онцгой анхааруулга өгөөд байна.

Энэ хүчтэй хар салхи нь японы далайн гүнд болсон 5.7 баллын хүчтэй газар хөдлөлтөөс болж далайд хүчтэй шуурга бий болсон гэж урьдчтлсан мэдээгээр үзэж байна.

Одоогийн байдлаар хүчтэй хар шуурга нь японы баруун өмнөд хэсэгт байрлах Шизикуг дайраад байгаа бөгөөд сая сая хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж Японы онцгой байдлын газраас мэдээллэсэн байна.

Токио хотод хар салхины эхлэлийн улмаас машин осолдож 1 хүн нас барж 5 хүн шархадаж олон тооны байшингийн дээвэр хууларсан байдалтай байгаа бөгөөд иргэдэд хүчтэй хар салхины голомт дайрч болзошгүй газруудаас нэн даруй нүүнэ шилжихийг үүрэг болгоод байна.

Хөрсний гулсалт хүчтэй бороо хар салхины аюулд нэрвэгдээд буй японд аль хэдийн 16000 хүн гэр оронгүй болоод байгаа ба дэлгүүр, үйлдвэр, метрог хааж регбигийн дэлхийн аваргын бүх тоглолтуудыг хойшлуулж 1600 гаруй нислэгийг цуцлаад байна.

Сүүлийн 60 жил болоогүй хүчтэй хар салхины голомт японы нийслэл токио хотод 150 км цагийн хурдтай очно гэж судлаачид таамаглаж байна.

 

 

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн