Хагибис хар салхины улмаас японд 110000 гаруй хүн гэр оронгүй болоод байна.
Энэ нь японы сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй их хохирол учруулсан хүчтэй хар салхи байсан юм.
Хагибис хар салхины улмаас одоогоор 37 хүн амь үрэгдэж 20 гаруй хүний хайх эрэх үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ор сураггүй алга болоод байгаа юм.
Хар салхины улмаас регбигийн дэлхийн аваргын 3-н тоглолтыг цуцалсан ч Япон Шотландын багуудын тоглолтын явуулж энэ хүү тоглолтонд японы регбигийн шигшээ баг шотландын регбигийн шигшээ багийг 21-28 харьцаатай хожсоны дараа японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч энэ хожил хар салхинд нэрвэгдсэн хүмүүст асар их сэтгэлийн дэм өгнө, бид тэдний төлөө тоглосон гэж мэдэгдсэн юм.
Хагибис хар салхи дайрсан зарим хотуудад хурдан галт тэрэгний үйл ажиллагаа доголдоод байгаа бөгөөд мянга мянган гал хамгаалагч , цагдаа, аврах ажилчид өдөр шөнөгүй гамшигийн эсрэг ажиллаж байна.
Хагибис хар салхи хамгийн хүчтэй үедээ 225 км цагийн хурдтай салхилсан зарим газруудад хүчтэй бороотой хосолсон учраас үер усны аюул давхар тохиогоод байна.
92000 цахилгаангүй байгаа бол , 120 гаруй мянган айл усны хомсдолд орсон гэж онцгой байдлын албанаас мэдээллэжээ.
Шуурганы оргил үед 7 сая гаруй айлыг гэрээ орхин нүүх анхааруулга өгсөн ч 50000 гаруй айл нүүж амжсан байна.
Хаконэ хотод 1м гаруй хур тунадас 48 цагийн турш тасралтгүй орсон ь японы түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.
эх сурвалж: BBC news