7 Хоногт 4 өдөр ажиллах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн байна

Microsoft компаний Япон дахь салбар долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах нь ажлын бүтээмжийг 40 хувиар нэмэгдүүлж байгаа талаар мэдэгдлээ.

Наймдугаар сард хэрэгжүүлсэн Япон дахь  салбарын ажилчдын ачааллыг бууруулах туршилтын үр дүнд нэг ажилтны хийх борлуулалт өнгөрсөн оны мөн сартай харьцуулахад 40 хувиар өсжээ.

Үндсэн ажилтнууд туршилт явуулсан наймдугаар сард баасан гарагт ажиллахгүй ч тогтмол цалингаа авч, харилцагчтай хийх уулзалтын хугацааг 30 минут хүртэл богиносгож, онлайн чат ашигласан байна.

Улмаар ажилчдын 92 хувь нь сэтгэл хангалуун байсан болохыг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн тухайн сарын компанийн зардал буурсан байна.

Япон улсад хөдөлмөрийн хомсдол нүүрлэж, хүн амын хөгшрөлт эрчимжиж байгаа тул ажлын цагийг багасгахад анхаарч эхлээд байгаа юм. Microsoft компани Япон дахь салбар энэ өвөл дахин өөр нэг туршилт хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн