Цар тахалын хуульд амны хаалт зүүгээгүй иргэнийг торгох заалт тусгана.

Монгол Улсад коронавируст халдварын тархалт тархах эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан Улсын их хурлын нэр бүхий гишүүд засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуулга тавьсан юм. Гишүүд гадны улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийг цаашид хэрхэх, чартер нислэг хэрхэн хийх эсэхийг тодруулсан байна.

Мөн УИХ-аас цар тахлын эсрэг хуулийн төсөл боловсруулж хэлэлцэхээр төлөвлөсөн. Тус хуульд амны хаалт зүүгээгүй иргэнийг торгох арга хэмжээ авах зохицуулалт тусгахаар төлөвлөсөн байна.

УИХ цар тахлын эсрэг хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөөд байна . Сүүлийн үед урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд анхаарлаа сулруулж амны хаалт зүүх нь багассан олноор цуглах тохиолдол их гарч байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

Тиймээс амны хаалт зүүх шаардлагыг нэг нэгэндээ тавьж шаардлага биелүүлэхгүй тохиолдолд торгох арга хэмжээ авдаг байх нь зүйтэйг хэллээ.

Цар тахлын эсрэг богино хугацаатай хуулийг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөхөөр тусгаж байгаа бол дээрх хуулиар улсын төсвийг захиран зарцуулах эрхийг засгийн газарт өгч УИХ хянах зохицуулалтыг тусгаж өгч байна.

Үүнээс гадна иргэд хооронд зай барих, бөөнөөр цуглахгүй байх, хурал цуглаануудыг цуцлах зэрэг иргэдийн эрх үүргийг тодорхой тусгахаар төлөвлөсөн байна. УИХ дээрх хуулийг хэлэлцээд эцсийн байдлаар яаралттай батлах юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн