Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ.

Монгол хэл, бичгийн шалгалт болон ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар 2020 оны хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлсэн юм.

Бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх буюу хоёр хоногийн дараа бүртгэх хугацаа дуусаж байна.

Боловсролын үнэлгээний төв бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж мэдэгдсэн юм.

2020 онд ЕБС төгсөж буй шалгуулагч бол таны мэдээллийг Боловсролын үнэлгээний төв-өөс татан авч бүртгэлд хамруулах бол өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар бүртгэлийн хугацаанд онлайн бүртгэлд хамрагдана.

Та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан шалгуулагчийн буланд нэвтэрч зургаа оруулна.

Хэрэв шаардлага хангаагүй зураг оруулсан бол Боловсролын үнэлгээний төвөөс таны зургийг устгах ба зургийг тань устгасан гэх и-мейл илгээх тул бүртгэлийн хугацаанд шалгуулагчийн буланд нэвтрэн өнгөт цээж зургийг файлаар дахин оруулах шаардлагатай.

Хэрэв зураг тань устаагүй, и-мэйл ирээгүй бол таны зураг шаардлага хангасан гэсэн үг юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн