Ухань хотод барьсан Коронавирусын тусгай эмнэлэг халдвар зогссон учир үйл ажиллагаагаа зогсоолоо.

Ухань хот БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн нийслэл Ухань хотод байгуулсан “Leishenshan” түр эмнэлгийн үйл ажиллагааг коронавирусний тархалт хумигдсантай холбогдуулан зогсоожээ.

“Leishenshan” эмнэлгийг “COVID-19” халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхийн тулд 10 хоногийн дотор барьсан бөгөөд уг эмнэлэгт эмчлүүлж байсан сүүлийн ээлжийн өвчтөнүүдийг мягмар гарагт энгийн эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

“Халдварын тархалтын эсрэг олон сарын турш тэмцсэн Ухань хотод “Leishenshan” эмнэлгийн үйл ажиллагаа зогссон нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал бөгөөд тус хотод “COVID-19” халдварын эмчилгээ “хэвийн түвшинд” эргэн орсныг илтгэж байна” гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Жяо Яхуй мэдэгджээ.

Эмнэлгийг хаах ёслолын үеэр эмч, сувилагч нар төрийн далбаагаа өргөж, өөрсдийнхөө нэрийг хамтран ажиллагсдынхаа хувцсан дээр дурсгал болгон бичжээ. Эрх баригчдын мэдээлснээр, “Leishenshan” эмнэлгийг нэн даруй буулгахгүй хэдий ч нэг их удаан байлгахгүй ажээ. “Бид уг эмнэлгийн үйл ажиллагааг дахин сэргээх шаардлага үүсэхгүй хэмээн найдаж байна” гэж дүүргийн төлөөлөгч цугласан хүмүүст хандан хэлсэн байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн