Доналд Трамп Онцгой байдлыг цуцална.

Tрамп гөжүүд зан гаргасаар тэрээр маск зүүхгүй та нар зүүхийг хичээ гэж мэдэгдсэнээс хойш АНУ-д 600.000 гаруй вирусын халдвартай тохиолдол илрээд байгаа ч мөн удахгүй онцгой байдлыг цуцлах бодолтой байгаагаа мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирус тархсны улмаас тус улсын 20 муж улсад тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг тавдугаар сарын 1-нээс өмнө цуцлахыг үгүйсгэсэнгүй.”Энэ өдөр удахгүй болно. Тавдугаар сарын 1-ээс ч өмнө байж магадгүй. Коронавирусний тархалтын байдал сайжирч байгаа 20 гаруй муж улсын хязгаарлалтыг удахгүй цуцлахыг зөвшөөрнө гэж бодож байгаа” хэмээн Трамп хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Тэрбээр коронавирустэй холбоотой нөхцөл байдал АНУ-ын муж улсуудад янз бүр байгаа болохыг онцлон тэмдэглэжээ.Трамп мөн 50 муж улсын захирагч тус бүртэй удахгүй ярилцана гэдгээ мэдээлсэн байна. Муж улсуудын захирагч нартай ярилцаж хэлэлцсэний эцэст хязгаарлалтын арга хэмжээг цуцлахыг зөвшөөрнө гэж тэрбээр цохон тэмдэглэв.

Хорио цээрийн дэглэм тогтоох, цуцлахтай холбоотой Ерөнхийлөгч болон муж улсуудын захирагч нарын бүрэн эрхийн асуудал нь сүүлийн өдрүүдэд АНУ-ын дотоод улс төрийн маргааны хамгийн хурц асуудал болоод байгаа юм. Трамп энэ чиглэлд хангалттай эрх мэдэлтэй гэж мэдэгджээ

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн