Билгийн тооллын Хаврын дунд шарагчин туулай сар ын 27, аргын тооллын дөрөвдүгээр сарын 19, Шувуун хушуут одтой хар луу өдөр.

Өдрийн наран 05:55 цагт мандаж, 19:48 цагт жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал 22 цаг 58 минутанд эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.