АНУ-ын хүн амын 40 хувь нь оршин суудаг 20 муж улсад коронавирустэй холбоотойгоор тогтоосон эрүүл ахуйн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ удахгүй цуцлахаар бэлтгэж байгаа тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

АНУ-ын 20 муж улс ойрын хугацаанд эдийн засгийн үйл ажиллагаагаа аюулгүйгээр сэргээхийг төлөвлөж байна. Тэд ажилдаа эргэн орохыг хүсэж байна. Улс ажилдаа эргэн орохыг хүсэж байна хэмээн тэрбээр хэлсэн байна.

Д.Трампын засаг захиргаа коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар цуцлах шинэ зөвлөмжүүдээ өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Муж улс бүрт нөхцөл байдал янз бүр байгаа учир коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг хэзээ цуцлахаа мужийн амбан захирагчид бие даан шийдэх боломжтой гэдгийг Цагаан ордны тэргүүн онцолсон юм.  

Сүүлд мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын 818744 тохиолдол бүртгэгдсэн бол 45318 хүн нас баржээ. Хамгийн хүнд нөхцөл байдал Нью-Йорк муж улсад үүссэн байна.