COVID-19 халдварын тохиолдлын тоо хоёр сая 718 мянга давж, эдгэрсэн хүний тоо 745 мянгад хүрлээ. Гэвч нас барсан хүмүүсийн тоо 0.2 сая орчим хүрээд байна.
Мэргэжилтнүүдийн мэдээллэж байгаагаар энэхүү тоо нь бодит тоо биш бөгөөд асрамжийн газар болон гэртээ нас барж байгаа хүмүүсийг тоонд хараахан оруулж амжаагүй байх гэж таамаглаж байна.
Дэлхий дээр маш олон төрлийн вакцин туршигдаж байгаа ч одоогоор вакцин үйлдвэрлэл хараахан эхлээгүй туршилтын 1 болон 2 дугаар шат дээрээ явж байна.
Вакцин бүрэн гүйцэт үйлдвэрлэх хүртэл 4 шатны дамжлага дамжиж эмнэл зүй болон бусад аргаар туршилт амжилттай явагдсан байх шаардлагатай юм.