Агаарын халуун температур, чийг мөн нарны шууд тусгал нь янз бүрийн гадаргуу дээрх болон агаарт буй коронавирусийг хурдан хугацаанд устгадаг гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Уильям Брайан мэдэгджээ.
Тэрбээр тус яамны явуулсан судалгааны дүнг Цагаан ордонд танилцуулсан байна.
Уильям Брайаны мэдээлснээр, гадаргуу дээрх вирус нарны шууд тусгалд, 21-24 хэмийн температурт, мөн 80 хувийн чийгшилтэй үед хоёр минутын дараа үхэж эхэлдэг бол агаарт буй вирус нар шууд тусахад, 21-24 хэмийн дулаанд болон ердөө 20 хувийн чийгшилтэй үед нэг минут хагасын дараа устдаг аж.
Харин тус хуралд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, халдвар авсан хүний биед хэт ягаан туяа тусгаж эсвэл арьсаар туяаг дамжуулан коронавирусийг нэг минутын дотор устгах боломжтой юм байна гэсэн санал дэвшүүлжээ.
Гэвч Брайаны хэлснээр, үүнийг дахин судлах шаардлагатай ажээ.
Хүний бие нарны хэт ягаан туяанд удаан хугацаагаар өртөх нь арьс, нүд болон дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлж, улмаар нүдэнд цагаа буух, арьсны хорт хавдар тусахад хүргэж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим хуудсанд гарсан мэдээлэлд тэмдэглэжээ.