Заратустра юу гэж хэлэв?

BlackBox Mongolia театр хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн сартваахиудын жүжгийг цувралаар хүргэж байгаа билээ. Үүний анхдагч болгож Германы философич Фридрих Ницшэгийн “Заратустра” жүжгийг үзэж сонирхсноо хуваалцаж байна.

/BlackBox Mongolia theatre/

Жүжгийн үйл явдал “Сэтгэцийн эмнэлэг”-т өрнөнө. Заратустра сэтгэцийн эмнэлгийн эдгэшгүй өвчтөн. Тэр эмнэлэгт эмч, асрагч, харуулаас өөр юу ч үгүй!!!

/Ницшэ, Лидяа, Ламтан нарын мэтгэлцээн/

Заратустра жүжгээс онцлох 30 санаа:

1. Хүний санаанд эхлээд ямар нэг хөгжимлөг уур амьсгал эхэлж орж ирсний дараа яруу тансаг санаа орж ирдэг.

2. Би өдөр бүр өөрийгөө шинээр бүтээх ёстой. Тиймээс бүтээлээ туурвиж байна.

3. Гал цоггүй бүтээл мөхөх ёстой. Заратустра ингэж хэлсэн ном анх хэвлэхэд 7% борлогдсон. Хүмүүс номыг худалдан аваад номын тавиур дээрээ тавихыг илүүд үздэг.

4. Ер бусын хүний зорилго. Өөрөөсөө илүү хэн нэгнийг бүтээх!!!

5. Хүн өдөр бүр шинээр ёр бусын зүйл хийх ёстой. Үгүй бол адгууслаг чанарлуугаа буцаад очно.

6. Юу ч хүсэхгүй байна гэдэг аз жаргалтай байгаагийн шинж. Аз жаргал өчигдөрт биш, өнөөдөрт ч биш маргаашд байдаг.

7. Унтаж буй хүмүүсээс чи юу хүсээ вэ?

8. Ер бусын хүнд эмэгтэй хүн хэрэггүй. Гэр бүлтэй болно гэдэг агуу хайрыг ойлгох чадваргүй хүмүүст зориулагдсан эд.

9. Би өөрөөсөө таашаал авч амьдрахыг хүсэж байна Фридрих. Энэ бол адгууслаг чанар Лидяа. Ер бусын хүний эхнэр өөрийгөө орхих ёстой.

10. Хүн төрлөхтнийг хайрлах хайр. Хуял тачаалтай ганцхан эмэгтэйг эзэмдсэнээр дуусах ёсгүй биз дээ Лидяа.

11. Бурхан үхсэн. Энэ ламтан сонсоогүй явна. Хүмүүсийг хайрладагаасаа болж үхсэн. Бурхан бол таамаг. Бурханыг бодит байдлаас тусгаарлах ёстой. Бурхан бол хүмүүсийн өөрсдийнх нь зохиосон бүтээл. Бүх бурхад хүн төрлөхтний өөрсдийнх нь бүтээл. Бурхан үхсэн. Тиймээс Заратустра ч үхнэ.

12. Чамд элитүүдийн дунд элит байх боломж байхад. Чи адгуус амьтад, эвдэрхий хүмүүсийн дунд байхыг хүсэх юм.

13. Би хүмүүсийн дунд галзуу солиотой болж жүжиглэхээс залхаж байна Вагнер!!!

14. Хүн бол адгуус амьтан, ер бусын хүн хоёрын хооронд ангал дээгүүр татсан олс.

15. Би хүн биш.Би хүн байхаа болисон…Би ер бусын хүн!!!

16. Эрх чөлөө, хайр байхад бүх зүйл биелэнэ.

17. Ертөнц шинэ үнэт зүйл бүтээгчдийг тойрч эргэдэг бол Ард түмэн алай салбадай нарыг тойрч эргэдэг.

18. Дээдийн хорон муу бол. Дээдийн сайн зүйл

19. Өөрөөсөө цаашхийг бүтээх хүсэлтэй хүнд л хамгийн цэвэр ариун хүсэл бий!!!

20. Хүмүүс рүү явах хэрэггүй ойдоо үлд. Тэгснээс амьтад руу яв!! Чи яагаад над шиг баавгайн дунд баавгай, шувуудын дунд шувуу байхыг хүсэхгүй байгаа юм бэ?

21. Эмэгтэй хүн бол энэ ертөнцийн гэрэл гэгээ.

22. Ертөнц янханы газар юм бол. Хүлээн зөвшөөрөөд амьдрахаас яахав. Янханы газарт ч сайн зүйл бий.

23. Сул дорой бүхэн мөхөх ёстой. Зөөлөн чанарт мөхөх ёстой бүхэн байдаг.

24. Хүмүүс намайг гэрэл сүүдэр 2 хүрээлдгийг мэдэхгүй байна. Миний хараа дээшээ. Миний гар сүүдрээ тулан дээш тэмүүлэхийг хүсдэг.

25. Заратустра хүмүүний сэтгэлд мянга мянган жил гэгээ татуулна.

26. Өөрийгөө жигшиж чадахгүй болсон хамгийн жигшүүрт хүний цаг ойртож байна.

27. Боловсрол бол ертөнцөд төрсөн цор ганц бодгалийн онцлог шинжийг эвдэгч, тархийг нь угаагч, өөрөөрөө байх боломжийг хүлэгч хүчин зүйл.

28. Заратустра уулын орой дээрх агуйд амьдардаг даяанч. Ганцаараа байх агуу замаа тэр өөрөө сонгосон.

/Заратустра номыг Интерномоос худалдан авч уншаарай/

29. Хүмүүсийн дунд байх амьтдын дунд байхаас осолтой.
30. Өөрийгөө шүүсэн нь түүний оргил байсан. Оргилдоо хүрсэн хүнийг ангал руу нь дахин бүү түлх.

Бичвэр нийтэлсэн: #buki

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн