УИХ-Н ЧУУЛГАНЫ ӨНӨӨДРИЙН \2020.12.03\ НЭГДСЭН ХУРАЛДААНААР “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ.

 770.000 хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн орлогын асуудлыг шийдье. 60.000 хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бизнес эрхлэгчид золиослогдож байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:

ЭНЭ ТОГТООЛД ДӨРВӨН САНАЛЫГ БИ УДАА ДАРАА ХЭЛСЭН. 770.000 ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ОРЛОГЫН АСУУДЛЫГ ШИЙДЬЕ. 60.000 ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ЗОЛИОСЛОГДОЖ БАЙНА. ТҮРЭЭСИЙГ ТЭГЛЬЕ. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТЭГЛЭХ ЁСТОЙ. ЦАХИЛГААН, ДУЛААНЫГ ТӨР ХАРИУЦАХ ЁСТОЙ ГЭСЭН САНАЛУУДЫГ ТАВЬСАН. ХУВИЙН ХЭВШИЛД БАЙГАА ХҮМҮҮСЭЭР ЗОЛИОСЛОЖ ЯМАР Ч УТГАГҮЙ ТОГТООЛ ГАРГАХ ГЭЖ БАЙНА. АРГА ЗАМ НЬ ОЛОН СОЁЛЫН ТӨВҮҮДЭЭ ТАНААД ӨГӨӨЧЭЭ. ОЛОН ОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАРГАЛГААГ ЯРЬСАН. ОЮУ-ТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН БОЛОМЖУУДАА АШИГЛАХ ГАРГАЛГАА ЯРЬСАН. ТА НАР ТАГ ДУУГАЙ БАЙГАА.

УИХ-ЫН ГИШҮҮД, САЙД НАР НЬ МАН-ЫН ГИШҮҮД АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ УЧРААС ЭНЭ ДӨРВӨН САНАЛ ДЭЭР ТАГ ЧИМЭЭГҮЙ БАЙНА. БАНКУУДЫН ХАЛААСАНД ОРСОН БАЙНА. ОЮУ-ТОЛГОЙТОЙ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БОЛЖЭЭ. ОЮУ-ТОЛГОЙД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ШАХДАГ ГИШҮҮД, САЙД НАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ШАЛГУУЛАХ ЁСТОЙ. ӨНӨӨДӨР ТОМ КОМПАНИУДАД Л АШИГТАЙ ШИЙДВЭР ГАРГААД БАЙНА. 

ЭНЭ ТОГТООЛ ДОТОР ТҮРЭЭС, ХӨДӨЛМӨРИЙН КАПИТАЛАА АВРАХ, ХУВААРИА ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН ТАЛААР НЭГ Ч ЮМ АЛГА БАЙНА.

 Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-амгалан хариуллаа.


Та өөрөө энэ ажлын хэсэг дээр байгаа. Ажлын хэсгийн гишүүний хувьд зарчмын зөрүүтэй санал гаргах бүрэн эрхтэй. Та УИХ-ын гишүүний ажлыг хийх хэрэгтэй. Алсаас бүх хүмүүсийн хийсэн ажлыг баллуурдаад байж болохгүй. Та яриад байгаа зүйлсээ хууль болгоод санаачилвал яасан бэ? 

ХАРИН С.ГАНБААТАР ФЭЙСБҮҮК ХУУДСААРАА ТҮРЭЭСИЙГ ТЭГЛЭЕ ГЭСЭН УРИАЛГА ГАРГАЛАА.