Баруун бүсийн Залуучуудын Чуулган Увс аймагт болно.

Монголын залуучуудын холбооны бүсийн чуулган 4 жил болгон болдог билээ. Төвийн бүсийн залуучууд Төв аймагт чуулганаа зохион байгуулсан, Зүүн бүсийнхэн Дорнод аймагт чуулганаа зохион байгуулсан Харин энэ удаад Баруун таван аймгийн залуучууд Увс аймагт чуулганаа хийх гэж байна.

Монголын залуучуудын холбооны баруун бүсийн залуучуудын холбоонууд аймаг аймагтаа тулгамдаж байгаа залуучуудын асуудлыг хөндөж ярилцах ба залуучуудын хөгжил, эрүүл мэнд, ёс суртахуун, амьдралын чанарыг сайжруулах тал дээр санал бодлоо солилцож шийдлийг эрэлхийлэх юм.

Чуулганд Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичигийн дарга нар болон Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан аймгийн залуучууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм байна.

Эх сурвалж: Улаанбаатар Хот дахь Увс аймгийн залуучуудын холбоо

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн