СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Орон сууц түрээслүүлнэ” гэж 15 сая төгрөг залилжээ

“Орон сууц түрээслүүлнэ” гэх хуурамч зараар бусдаас 15 сая төгрөг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

Иргэн Ө нь бусдад түрээслэх өөрийн эзэмшлийн орон сууцгүй атлаа Unegui.mn сайтад “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон иргэдэд “өөр хүн түрээслэх гэж байна, яаралтай урьдчилгаа мөнгө шилжүүлвэл өөрийг чинь баталгаажуулж болно” гэх зэргээр хэлж яаруулан гарцаагүй байдалд оруулж, 14 иргэнээс 15 орчим сая төгрөгийг залилан авсан  байна. Уг гэмт хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, иргэн Ө нь Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн 5 жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: udur.mn

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн