Анжелина Жоли Брэд Питтийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүхэд өгчээ

Холливудын жүигчин Анжелина Жоли нөхөр асан Брэд Питтийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд өгчээ. Брэд Питт өмнө нь түүнийг хамтын эзэмшлийн дарсны үйлдвэрийг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан хэмээн шүүхэд өгөөд байв.

“The New York Times” сонинд бичсэнээр, Брэд Питт нь 2016 оны есдүгээр сард эхнэр хүүхдүүдээ зодож, шар айраг, дарсаар цацах зэргээр балмад аашилсан юм байна. Тэд гэр бүлээрээ Франц явчихаад Калифорни дахь гэртээ буцаж ирсэн тэр үед болсон гэнэ.

Холливудын жүжигчин Жонни Депп, эхнэр асан Эмбер Хердтэйгээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэдсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан. Тэгвэл түүний дараа бас нэг алдартай хос асан ийнхүү шүүхийн маргаанаа даамжруулж байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн