Физикийн салбарт НОБЕЛЫН ШАГНАЛТАН гурваар нэмэгдлээ

Нобелийн шагналтныг тодруулах комисс энэ жил физикийн салбарын шагналаа квант физикч Францын Ален Аспе, АНУ-ын Жон Клаузер, Австрийн Антон Цайлингер нарт хуваан олгохоор болжээ.

Тэдний “Эмх замбараагүй фотонууд, Беллийн тэгш бус байдлын зөрчил, квант мэдээллийн шинэчлэл” судалгааны ажилд нь дээрх шагналыг олгосон байна. Физикийн салбарт ноднин мөн Шукуро Манабе, Клаус Хассельман, Жоржио Париси гэсэн гурван эрдэмтэнд дэлхийн уур амьсгалыг загварчлахад шинэ нээлт хийснийх нь төлөө олгож байв.

Нобелийн энэ оны шагналтнуудыг тодруулах долоо хоног өчигдөр эхэлж, Шведийн генетикч Сванте Паабо эртний хүний ДНХ кодыг тайлж, геномын дарааллыг тогтоосон ажлаараа хүртсэн билээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн