Нью-Йорк хотод онц байдал зарлажээ

АНУ-ын Нью-Йорк хотод цагаачдын хэт их урсгалаас болж “хямралыг” дарахын тулд хотын захирагч Эрик Адамс онц байдал зарлажээ. Тус хотод өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш өмнөд хилийг даван 17 мянга гаруй цагаач ирсэн байна.
Техас, Аризона, Флорида зэрэг бүгд найрамдахчууд засагладаг мужууд сүүлийн саруудад цагаач иргэдийг ардчилсан мужууд руу илгээх болсон аж. Энэ нь АНУ-Мексикийн хилийг даван олон тооны цагаач ирж буйг шийдвэрлэх Цагаан ордны маргаантай холбоотой гэнэ.

Хэвлэлийн хурлын үеэр Нью-Йорк хотын захирагч хэлэхдээ, “Өнгөрсөн есдүгээр сараас хойш өдөрт дунджаар 5-6 автобусаар цагаачид ирж байна. Тэдний олонх нь гэр бүлээрээ, сургуулийн насны хүүхдүүдтэйгээ, эсвэл эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтөнүүдийг авчирч байна” гэжээ.

Цагаачдын энэ урсгалыг зохицуулахын тулд Нью-Йорк хотод энэ санхүүгийн жилд нэг тэрбум ам.доллар шаардлагатай гэдгийг Эрик Адамс онцлоод муж, холбооны засгийн газраас дэмжлэг хүсчээ.

Эх сурвалж: ВВС

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн