У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 37 сая тарьц, суулгацын нөөцтэй боллоо

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо, “Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв” ТББ, МУИС-ийн “Экологийн боловсролын төв” хамтран зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өдөрлөгийг нээж үг хэлэв.Тэрбээр “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд талархлаа. Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрууд улсын хэмжээнд 37 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ. Цаашид удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт зэрэгт анхаарах, тарьц, суулгацын нөөцийг улам нэмэх, аж ахуйн нэгжүүдийн техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сайн туршлага, шилдэг технологи, инноваци нэвтрүүлэх нь чухал байна” гэв.

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн