Европын комисс Европын улсуудад дахь ОХУ-ын хөрөнгийг хурааж Украины бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байна. Тэд дээрх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхээ нэмэгдүүлэх зорилготой хуулийн төсөл боловсруулж байгаа талаар bloomberg мэдээллээ.
Тодруулбал, Европын холбооны улсууд дахь ОХУ-ын хөрөнгүүдийг хориг зөрчсөн, мөнгө угаасан, авлига хээл хахуультай холбоотой гэх зэрэг шалтгаанаар хураагаад Украин улсын сэргээн босголтод зориулсан хуримтлал бий болгох юм байна.
Одоогийн үйлчилж байгаа хууль эрхзүйн зохицуулалтаар бол Европын комисс ОХУ-ын хөрөнгүүдийг зөвхөн “царцаах” эрхтэй юм.