НҮҮРСНИЙ ХЭРЭГ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ТУЗ-ИЙН ГИШҮҮНД ДАВТАН ТОМИЛОГДООД БАЙДАГ Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОР-ЭРДЭНЭЭС АМ АСУУЯ!!!

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнийг олон нийт эчнээ танидаг болоо биз ээ. Ахынхаа араас албан тушаалд дэвшиж, Ардын намын ач буяныг хүртэж яваа олон дүү нарынх нь нэг.

“Дорнодгазар” ХХК, “Дорнодгурил” ХХК зэрэг Х.Болорчулууны хамаарал бүхий компаниудад хувьцаа эзэмшигч тэрбээр “ЭрдэнэсТавантолгой”-н ТУЗ-ийнхараатбусгишүүн гэж явдаг. Нүүрсний хэрэг дэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” дэнжигнэсэн өнөө үед Х.Болор-Эрдэнэ мэтийн ТУЗ-ийн гишүүд таг чиг.  Элдэв юманд нэр хавчуулагдахгүй л өнгөрч байвал болоо гэсэн аятай чимээгүй суусаар…

Түүнийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хараат бус гишүүнээс томилоод хуулийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлсөн ч тухайн өдрөө буцаан томилж, өдгөө хүртэл ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.

Уг нь хараат бус гишүүн гэдэг бол тус компани дахь хувьцаанаас эзэмшиж буй Монголчуудынхаа эрх ашгийг эхэнд тавьж, байр сууриа илэрхийлж, бодит үр дүнтэй ажиллах ёстой. Гэтэл ХАРААТ БУС ГИШҮҮН гэх статустай явсаар ирсэн Х.Болор-Эрдэнэ ус балгасан аятай өдийг хүрсэн нь сонин байна. Эсхүл асуудал эхлэхээс өмнө албан тушаалаа өгчихсөн үү?.

Ямартаа ч ард түмэн “Эрдэнэс Тавантолгой”-н өнгөрсөн одоогийн хараат, хараат бус ТУЗ-ийн гишүүдээс ам асуух хэрэгтэй, бас эрхтэй.

Х.Болор-Эрдэнийн тухайд хэдэн зүйл онцлоход,  2019 оны ХОМ-тээ “Монголианэнэржи” ХК, “ТуркойзХиллРесурс” ХК, “Аплесток”гэхчлэн компаниудад хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулсан газруудаа нэрлэсэн байдаг. Эдгээрээс “ТуркойзХиллРесурс” ХК-нд хувьцаа эзэмшдэг асуудал нь өндрөө авч, олон нийтийг нэлээн гайхшралд оруулж байсан санагдана. Харин хоёрхон жилийн дараа буюу 2021 онд хувьцаа эзэмшдэг компаниудаас нь ганцхан “Дорнод газар” ХХК тунаж үлдсэнийг та бүхэн доорх баримтаас харж болно.

Нээлттэй мэдээллийн opendata.mn дата сайтад байршуулсан түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс /ХОМ/ бас нэг сонирхол татаж байгаа зүйл байдаг. Өөрийн болон гэр бүлийн орлого нь 2019 онтой харьцуулахад 2021 онд харьцангуй буурсан ч гадаад, дотоодын банкны хадгаламж, үл хөдлөх хөрөнгө, авлаганых нь мөнгөн дүн нэмэгдсэн.

За энэ ч яахав жижиг асуудал, хөнгөн жишээ гээд бодчихъё. Тэгвэл эрхэм сайдын дүү Х.Болор-Эрдэнийн ажлын туршлага, ажилласан байдалтай танилцвал бүр “элэг” авна.

Энгийнээр тайлбарлахад, цагдаагийн офицероос бүхэл бүтэн “Монголросцветмет”-ийн захирал, төд удалгүй “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүн болоодохсон.Өдгөө “Дорнод газар” ХХК-иараа байж боломгүй гэмээр тендерүүдийг аваад сууж байдаг том бизнесмен.

Байж боломгүй гэдэг нь ахын нөлөө, арын хаалгаар компанийнхаа чиг үүргээс гажсан, давсан хамаг л тендерүүдийг хамдагт оршино./Тендертэй холбоотой баримт мэдээллийг цувралаар хүргэх болно/.

Үүгээр ийм нөлөөлөлтэй, ийм тодотголтой хүн хэл амтай албан тушаалд“ард түмний талд”нэрийдлээр томилогдсон юм бол эргээд олон нийтийн эрх ашгийн төлөө өнөөдрийн энэ нөхцөл байдалд гарч ирж, дуу хоолойгоо сонсгох хэрэгтэй юм биш үү гэдгийг онцолж байна. Ичих булчирхай гэж ер нь байна уу?.

ТУЗ-ийн хараат бус гишүүн ямар эрх, үүрэгтэй юм бэ?

Компанийн тухай хуулийн 79.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит компани, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн энэ хуулийн 76.1, 79.3-т зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй: https://legalinfo.mn/mn/detail/310

79.4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах худалдан авалтын талаар санал боловсруулах;

79.4.2.гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн зарчимд нийцүүлэн үр ашигтай зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэжээ.

Тэгэхээр нэг талаараа худалдан авах ажиллагааны талаарх  мэдээлэл авах, ямар нэг байдлаар оролцох эрхтэй, нөгөө талаараа асуудлыг бие даасан байр сууринаас харж, шүүмжлэх эрх, үүрэгтэй аж.

Харамсалтай нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ТУЗ-ийн гишүүд болоод хараат бус гишүүд нь яг ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ. Яагаад өнөөдөр ийм байдалд хүрэв?

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн