Apple сайжруулсан утасгүй чихэвчээ худалдаанд гаргах гэж байна

Даваа гарагт АНУ-ын Apple компани утасгүй чихэвч AirPods-ынхоо шинэ хувилбар болох AirPods Pro бүтээгдэхүүнийг танилцуулжээ.

AirPods Pro нь өмнөх хувилбараасаа овор хэмжээ жижиг, усны хамгаалалттай, гадны дуу чимээг хаах чадвартай болсноороо онцлог юм байна.

Мөн шинэ чихэвчний шилбэн дээр байрлах даралт мэдрэгч товчоор iPhone утсаа удирдах боломжтой болжээ.

Үнийн хувьд өмнөх хувилбараасаа $90-ээр илүү буюу $250 болж байгаа гэнэ. AirPods Pro нь аравдугаар сарын 30-ны өдөр худалдаанд гарсан байна.

Шинэ чихэвчний шилбэ нь богинохон болсноос гадна чихэнд сайн тогтоох үүрэгтэй резинэн толгойтой болсон байна.

Шилбэн дээрх “Force sensor” хэмээх даралт мэдрэгч товч нь хөгжмийг тоглуулах, зогсоох, алгасах үйлдлийг гүйцэтгэхээс гадна утсанд ирсэн дуудлагад хариу өгөх, таслах үйлдэлтэй.

Гадаад дуу чимээг хаах чадварыг нь Apple компани “active noise cancellation” гэж тодорхойлжээ. Энэ нь зөвхөн гадны чимээг хаагаад зогсохгүй буцааж ойлгох үйлчилгээтэй тул “active” гэж нэрлэсэн байна.

Сүүлийн үед утасгүй чихэвчний өрсөлдөөн технологийн компаниудын дунд эрчимжиж байгаа.

Энэ оны эхээр Amazon компани $130-ын үнэтэй Echo Buds бүтээгдэхүүнээ гаргасан бол Microsoft $249-ийн үнэтэй Surface Earbuds чихэвчээ саяхан танилцуулсан юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн