Нийтлэгч: Enkhzaya Baasanjav

Монголын Энтрепренерүүд “Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага” сэдвээр чууллаа

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2023” МУИС-ийн Номын санд болж өндөрлөлөө. 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн уг чуулганыг энэ жил “Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор “Ногоон Бизнес Загварыг Хөгжүүлэх Боломж, Туршлага” сэдвийн хүрээнд оролцогч талууд байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Чуулганы зорилго бол Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилийн хувьд ногоон бизнес, ногоон технологийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг...

Read More

“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2023” болно

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулганыг 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү чуулган нь Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Тэгвэл энэ жилийн чуулган “Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор “Ногоон Бизнес Загварыг Хөгжүүлэх Боломж, Туршлага” сэдвийн хүрээнд энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн чуулган нэгдсэн чуулган, туршлага солилцох уулзалт, зөвлөн туслах үйл ажиллагаа гэсэн бүрдэл хэсгүүдтэй байх бөгөөд: Нэгдсэн чуулганд сэдвийн хүрээнд илтгэл тавих, Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн танилцуулга, үзэсгэлэнд оролцох, Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн төслийн танилцуулгыг хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд танилцуулан хөрөнгө оруулалт татах болон технологийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах боломжтой. 2023 оны чуулганы зорилго нь эко-системийн бүрэлдэхүүн хэсгийн нэг болох “НОГООН БИЗНЕС ЗАГВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ,ТУРШЛАГА” сэдвийн дор Монгол улс дах ногоон бизнесийн санхүүжилтын боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тогтвортой ногоон бизнесийг  хөгжүүлэх боломж, стратеги тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг илрүүлж, бодлого боловсруулагчдад хүргүүлэхэд оршино. Өнгөрсөн 2022оны чуулганы хувьд Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн хүрээнд хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага сэдвийн дор зохион байгуулсан...

Read More

Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн алтыг улсын орлого болгожээ

Прокурорын газраас О-г  алтыг хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Т, Б нартай бүлэглэж, тэдэнд мөнгө амлаж хуулиар хориглосон эрдэнэс буюу 2 кг 241,29 гр алтыг Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн, Т-г О, Б нартай бүлэглэж, Б-г О, Т нартай бүлэглэж хуулиар хориглосон 431,189,421,33 төгрөгийн үнэ бүхий 2 кг 241,29 гр алтыг Замын-Үүд боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэж, гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдсэн бол гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үздэг. Алтыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ аж, ахуй нэгж тусгай...

Read More

“ЭТТ“ ХК биржийн арилжаагаар 512 тэрбумын нэмэлт орлого олжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон 10 сарын хугацаанд 44 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 467.8 сая ам.долларын өртөг бүхий 4.2 сая тонн нүүрс борлууллаа. Биржээр нүүрс борлуулснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон...

Read More

Гурван талт цэргийн сургуулилалтад Пёньяныг урьжээ

Хойд Солонгосыг Хятадтай хамт хийх тэнгисийн цэргийн сургуулилалтдаа нэгдэхийг ОХУ санал болгосон байх магадлалтайг Өмнөд Солонгосын тагнуулын дээд агентлагийн захиралтай хаалттай уулзалтад оролцсон нэгэн хууль тогтоогч хэлэв. Хойд Солонгост суух Оросын Элчин сайд Александр Мацегора “ОХУ, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалтад Хойд Солонгосыг оролцуулах нь зөв санагдаж байна” гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа дээрх мэдээлэл гарчээ. Гэхдээ Александр Мацегора хэлэхдээ “Энэ бол зөвхөн миний байр суурь. Ямар ч сургуулилалтын талаар мэдэхгүй” гэжээ. Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны дарга Ким Кёу Хёнаас ийм сургуулилалт хийх боломж байгаа эсэхийг асуухад “ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу Хойд Солонгосын удирдагчтай уулзах үеэрээ гурван талт тэнгисийн цэргийн сургуулилалтад оролцохыг санал болгосон байх магадлалтай” гэсэн байна. Сергей Шойгу долдугаар сард Пёньянд айлчлах үеэр хоёр улс цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тохиролцсон. Эх сурвалж:...

Read More