Байгаль орчин

Монголын Энтрепренерүүд “Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага” сэдвээр чууллаа

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2023” МУИС-ийн Номын санд болж өндөрлөлөө. 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн уг чуулганыг энэ жил “Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор “Ногоон Бизнес Загварыг Хөгжүүлэх Боломж, Туршлага” сэдвийн хүрээнд оролцогч талууд байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Чуулганы зорилго бол Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх …

Монголын Энтрепренерүүд “Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага” сэдвээр чууллаа Read More »

“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2023” болно

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулганыг 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү чуулган нь Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн …

“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2023” болно Read More »

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Цаг уур орчин шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 25-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхаарууллаа. Аравдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн …

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна Read More »

БОАЖЯ: Зулзаган мод шилжүүлэн суулгахыг хориглолоо

Байгалийн ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг 2030 он хүртэл хориглох тушаалыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд гаргажээ.  Энэ нь ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийг зохистой ашиглах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах зорилгоор байгалийн ойгоос зулзаган модыг түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий …

БОАЖЯ: Зулзаган мод шилжүүлэн суулгахыг хориглолоо Read More »

Даваа гарагаас ихэнх нутгаар дулаарч, 7-12 градус болно

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2022 оны 10-р сарын 08-ны 20 цагаас 10-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар …

Даваа гарагаас ихэнх нутгаар дулаарч, 7-12 градус болно Read More »

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ БОЛЖ БАЙНА

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛ МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА  Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний ээлжит 16 дугаар хурал Улаанбаатар хотод үргэлжилж байна. Уг хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хүн ба шим мандал хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн …

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ БОЛЖ БАЙНА Read More »

Цагдаа, байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтынхан үгсэж алттай шороо тээвэрлэжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, нийтийн хэв журам сахиулах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид долдугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд уг талбайг цагдаагийн байнгын хамгаалалтад авч ажиллаж байна. …

Цагдаа, байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтынхан үгсэж алттай шороо тээвэрлэжээ Read More »

Венецийн суваг бүрэн цэвэршсэн байна

Аялал жуулчлалын төв Венец хотын суваг дэлхийд алдартай жил бүр сая сая жуулчид ирж байгалийн гайхалтай тогтоцтой хосолсон Венец хотыг сонирхдог. 2020 он гарсаар Итали улсын аялал жуулчлалд маш хүндээр тусч байгаа бөгөөд аялал жуулчлалын салбар зогсонги байдалд ороод байна. Коронавирусын хор нөлөө маш олон Итали иргэнийг дайрч олон мянган хүн нас барж, маш олон …

Венецийн суваг бүрэн цэвэршсэн байна Read More »

Мазаалай баавгайн тухай

Дэлхийн хэмжээнд хамгийн ховорт тооцогдох том биетэй хөхтөн амьтны нэг нь яахын аргагүй говь цөлийн хэт гандуу нөхцөлд амьдардаг баавгай буюу Мазаалай юм. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд асар уудам орон зайг эзлэн амьдардаг гэдгээрээ бусад баавгайн зүйлээс ялгагддаг аж. Судлаачдын хамгийн сүүлийн үеийн баримтаар 2018 онд Мазаалайн …

Мазаалай баавгайн тухай Read More »

Хагибис хар салхины улмаас японд 110.000 гаруй хүн гэр оронгүй болоод байна

Хагибис хар салхины улмаас японд 110000 гаруй хүн гэр оронгүй болоод байна. Энэ нь японы сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй их хохирол учруулсан хүчтэй хар салхи байсан юм. Хагибис хар салхины улмаас одоогоор 37 хүн амь үрэгдэж 20 гаруй хүний хайх эрэх үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ор сураггүй алга болоод байгаа юм. Хар салхины улмаас …

Хагибис хар салхины улмаас японд 110.000 гаруй хүн гэр оронгүй болоод байна Read More »