Дэлхий

Гурван талт цэргийн сургуулилалтад Пёньяныг урьжээ

Хойд Солонгосыг Хятадтай хамт хийх тэнгисийн цэргийн сургуулилалтдаа нэгдэхийг ОХУ санал болгосон байх магадлалтайг Өмнөд Солонгосын тагнуулын дээд агентлагийн захиралтай хаалттай уулзалтад оролцсон нэгэн хууль тогтоогч хэлэв. Хойд Солонгост суух Оросын Элчин сайд Александр Мацегора “ОХУ, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалтад Хойд Солонгосыг оролцуулах нь зөв санагдаж байна” гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа дээрх мэдээлэл …

Гурван талт цэргийн сургуулилалтад Пёньяныг урьжээ Read More »

Оросын сөнөөгч онгоц Эрхүү хотод осолджээ

Оросын цэргийн нисэх онгоц өчигдөр /2022.10.23/ Сибирийн өмнөд хэсгийн Эрхүү хотод суурьшлын бүс рүү унасан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Сухой Су-30 сөнөөгч онгоц Эрхүү хот дахь хоёр давхар байшин дээр унасан тухай мужийн захирагч Игорь Кобзев телеграмдаа нийтэлжээ. Ослын улмаас хоёр нисгэгч амь үрэгдсэн ч оршин суугчид бэртэж гэмтээгүй байна. ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр, …

Оросын сөнөөгч онгоц Эрхүү хотод осолджээ Read More »

“Korean air”-ийн онгоц осолдов

Филиппинийн Сэбү олон улсын нисэх онгоцны буудал дээр өчигдөр /2022.10.23/ орой “Korean airlines” компанийн онгоц хөөрөх зурвасыг хэтэрсэн талаар REUTERS мэдээлэв. Тус онгоц БНСУ-ын Сөүлээс ирсэн бөгөөд 173 зорчигчтой байсан. Хөөрөх зурвас хэтэрсэн ч гэмтэж бэртсэн хүн үгүй. Бүх зорчигчийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн гэж агаарын тээврийн компаниас мэдээллээ.Тухайн үед цаг агаар таагүй байсан учир “Airbus SE” …

“Korean air”-ийн онгоц осолдов Read More »

Ж.Байден: Украинд орчин үеийн агаараас хамгаалах системийг нийлүүлнэ

Украины хотууд өчигдөр /2022.10.11/ Оросын пуужингийн цохилтод өртсөний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орчин үеийн агаараас хамгаалах системээ тус улсад нийлүүлэх болсныг мэдэгдсэн талаар AFP агентлаг мэдээллээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихдаа Байден “Зэр зэвсгийн тусламжийг үргэлжлүүлэх, түүний дотор орчин үеийн агаараас хамгаалах системийг нийлүүлэхээ амлалаа” гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна. Байдентай утсаар ярьсныхаа …

Ж.Байден: Украинд орчин үеийн агаараас хамгаалах системийг нийлүүлнэ Read More »

Энэтхэгийн Бихар мужийн Чампараны цагдаа нар есөн хүн идсэн барыг буудаж устгажээ. “Чампараны хүн идэгч” гэж нэршсэн уг араатныг авлах ажиллагаанд Цагдаагийн 200 гаруй алба хаагч оролцсон байна. Уг бар нь Валмики барын дархан газрын ойролцоох тосгодыг аймшигт автуулаад байжээ. Дэлхий дээрх бүх зэрлэг барын 70 хувь нь Энэтхэгт амьдардаг. Улсаас барын тоо толгойг хорогдуулахгүйн …

Read More »

BlOOMBERG: ОХУ-ын Европ дахь хөрөнгийг хурааж, Украины бүтээн байгуулалтад зарцуулна

Европын комисс Европын улсуудад дахь ОХУ-ын хөрөнгийг хурааж Украины бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байна. Тэд дээрх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхээ нэмэгдүүлэх зорилготой хуулийн төсөл боловсруулж байгаа талаар bloomberg мэдээллээ. Тодруулбал, Европын холбооны улсууд дахь ОХУ-ын хөрөнгүүдийг хориг зөрчсөн, мөнгө угаасан, авлига хээл хахуультай холбоотой гэх зэрэг шалтгаанаар хураагаад Украин улсын сэргээн босголтод зориулсан хуримтлал бий …

BlOOMBERG: ОХУ-ын Европ дахь хөрөнгийг хурааж, Украины бүтээн байгуулалтад зарцуулна Read More »

Харьковоос 500 гаруй энгийн иргэний цогцос олдов

Оросын цэргүүдээс эргүүлэн аваад удаагүй байгаа Харьковын нутаг дэвсгэрээс 500 гаруй энгийн иргэний цогцос олдсон гэж Украины цагдаа нар мэдэгдлээ. Зүүн хойд зүгт илүү олон газар нутгийг чөлөөлөхийн хэрээр оршуулгын газрууд шинээр олдож байна. “Бид зөвхөн Харьков мужаас 534 энгийн иргэний цогцсыг олсон” гэж бүс нутгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны дарга Серхий Болнивов мэдэгдэв. …

Харьковоос 500 гаруй энгийн иргэний цогцос олдов Read More »

Нью-Йорк хотод онц байдал зарлажээ

АНУ-ын Нью-Йорк хотод цагаачдын хэт их урсгалаас болж “хямралыг” дарахын тулд хотын захирагч Эрик Адамс онц байдал зарлажээ. Тус хотод өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш өмнөд хилийг даван 17 мянга гаруй цагаач ирсэн байна. Техас, Аризона, Флорида зэрэг бүгд найрамдахчууд засагладаг мужууд сүүлийн саруудад цагаач иргэдийг ардчилсан мужууд руу илгээх болсон аж. Энэ нь АНУ-Мексикийн хилийг …

Нью-Йорк хотод онц байдал зарлажээ Read More »

Дэлхий дээр шинэ супер тив үүсэж, Номхон далай байхгүй болно

Одоогийн Номхон далай байгаа газарт 200-300 сая жилийн дотор асар том шинэ тив үүсэх магадлалтайг хэсэг эрдэмтдийн судалгаа харуулжээ. Австралийн Куртин их сургууль, Хятадын Бээжингийн их сургуулийн судлаачид супер компьютер ашиглан дэлхийн тектоник хавтангуудын хөдөлгөөнийг тооцоолсноо саяхан National Science Review сэтгүүлд мэдээлсэн байна. “Өнгөрсөн хоёр тэрбум жилийн хугацаанд дэлхийн тив, хуурай газрууд 600 сая жил тутамд …

Дэлхий дээр шинэ супер тив үүсэж, Номхон далай байхгүй болно Read More »

Крымийн хойгийг ОХУ-тай холбодог ганц гүүр шатаж эхэлжээ

Бямба гарагийн өглөө эрт Крымийн хойгийг ОХУ-ын газар нутагтай холбодог цорын ганц гүүрэнд гал гарч, шатаж эхэлжээ. Оросын төв хэвлэл шатахуун тээвэрлэх сав дэлбэрснээс гал гарсан гэж мэдээлсэн байна. Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгүүдэд гүүрний төмөр замын хэсэг шатаж байгааг харуулжээ. Бас авто замын хэсэг гэмтсэн нь харагдаж байна. 2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэснээс хойш дөрвөн …

Крымийн хойгийг ОХУ-тай холбодог ганц гүүр шатаж эхэлжээ Read More »