2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр үүнтэй төстэй нөхцөл байдал тохиолдож байв. АНУ болон Хятадын худалдааны дайн ноцтой түвшинд хүрсэн нь дэлхийн эдийн засагт аюул нүүрлэх гол хүчин зүйл болж байгаа юм.
АНУ-ын сонгууль ойртох тусам Хятадтай хийж буй худалдааны дайн улам гүнзгийрэх магадлалтай гэж олон улсын судалгааны томоохон агентлагууд анхааруулж байгаа юм.
Хятад улс нь АНУ-тай хийж буй худалдааны алдагдал арилгах, экспортын өрсөлдөх чадварыг сэргээхийн тулд юаны ханшийг төрийн бодлогоор сулруулсан нь доллартай харьцах хамгийн доод түвшинд нь хүргээд байгаа юм. Дэлхийн эдийн засгийн 60 гаруй стратеги судалгааны байгууллагын явуулсан судалгаагаар юаны ханш 2019 он дуустал сулрах төлөвтэй байгаа бөгөөд, юаны ханшийн уналт 2020 оны 3 сар хүртэл үргэлжлэх байх гэж таамаглаж байна гэжээ.
Судлаачид АНУ болон Хятад улсын худалдааны дайн гүнзгийрэх шалтгаанууд нь оюуны өмчийн хулгай, үйлдвэрлэлийн бодлого, мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох жил ирж байгаа нь гэж тайлбарлаж байгаа юм.
Хятадын юаны огцом уналт 2020 онд Ази тивийн бусад том эдийн засагтай улсууд болон валютуудад ноцтой эрсдэл учруулж магадгүй хэмээн анхааруулсан байна.
Эх сурвалж: Ройтерс Агентлаг