Ираны хакерууд Америкийн нэгдсэн улсын 200 гаруй мэйл хаягыг хакердсэн гэж Майкрософт компани мэдээллээ.
Энэ 200 гаруй хүний зарим нь 2020 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд хамааралтай хүмүүс байсан тухай бас дурьдсан байна.
Майкрософт компаний таамаглаж байгаагаар энэ халдлага нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Доналд Трампын сурталчилгааны тактикийг олж мэдэх зорилготой байсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Ираны тал энэхүү халдлагын талаар ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байгаа бөгөөд, Доналд Трамп ерөнхийлөгчийн төлөөлөгч тэдний зорилго биелээгүй гэж мэдэгдсэн байна.
Ираны хакерууд 8 болон 9 сарын турш нийт 2700 удаа хакерийн дайралт халдах оролдлого хийж 241 аккаунт буюу мэйл хаягийг хакердсэн гэж майкрософт мэдээллэсэн ба эдгээр хүмүүс нь өндөр дээд албан тушаалтнууд болон дэлхийн улс төрийг хамарсан сэтгүүлчид, ираны газар нутгаас дүрвэн гарсан нэр хүнд бүхий иранчуудын мэйл хаягууд байсан гэж мэдэгдсэн юм.
2016 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд оросын хакерууд онцгой үүрэгтэй оролцсон гэж Доналд Трампын өрсөлдөгчид үздэг бөгөөд интернет цахим орчин болон мэдээллийн аюулгүй байдал, компанит ажлын төлөвлөгөө, Майкрософт компаний санааг хамгийн ихээр шаналгаж байгаа юм.
Эх сурвалж : BBS news