ИРАН ЭМЭГТЭЙЧҮҮД 40 ЖИЛИЙН ДАРАА ЦЭНГЭЛДЭХЭД ХѲЛБѲМБѲГ ҮЗЛЭЭ

 

Азийн чансааг тэргүүлэгч Ираны шигшээ баг нутгийнхаа алдарт 100,000 хүний багтаамжтай Азади цэнгэлдэх хүрээлэндээ Камбожийн багийг хүлээн авч 14:0-ээр бут ниргэв.

Тоглолтоос гадна дэлхий нийтийн анхаарлыг татсан зүйл нь Иран улсад сүүлийн 40 жилд хөлбөмбөг үзэх эрхгүй байсан эмэгтэйчүүд энэ тоглолтыг үзсэн явдал байлаа.

Саяхан “AFC Champions League”-ын тоглолтоор нэг эмэгтэй хөгжөөн дэмжигч тоглолт нууцаар үзэж байгаад баригдаж, исламын хатуу шүүхээр орохдоо өөрийгөө шүүхийн өмнө шатаасан билээ.

Уг явдлыг ѳѳрчлѳхийн тулд FIFA/AFC/Ираны ХБХ хамтарч шинэ эхлэлийг тавих гэж их чармайлт гаргасан. Зөвхөн эмэгтэй хөгжөөн дэмжигч нарт зориулж 5-10 секторыг тусад нь бэлдэж, 100 эмэгтэй цагдааг хамгаалалтад гаргасан. Үүнээс гадна эмэгтэйчүүд тусдаа зогсоолд машинаа тавьж, 80 автобус цэнгэлдэхийн хооронд үйлчилж байв.

Цэнгэлдэх хүрээлэнд нийт 15823 хүн тоглолт үзсэнээс 4600 нь эмэгтэй хѳгжѳѳн дэмжигчид байсан аж. Зѳвхѳн эмэгтэйчүүдэд зориулан гаргасан 4600 тасалбар нүд ирмэхийн зуурт борлогдсон бѳгѳѳд цаашид энэ тоог нэмэх талаар албаныхан мэдээлжээ.

Сонирхуулахад нийт 850 цагдаа, хамгаалалт цэнгэлдэхийн дотор, 500 цагдаа гадаа нь ажилласан байна. Мөн ажиглагчаар Youri Djoekaff болон FIFA -гийн тэмцээн зохион байгуулах хорооны дарга тэргүүнтэй албаны хүмүүс ба AFC-гийн төлөөлөгч нар ажиглагчаар оролцлоо.

 

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн