АНУ-д нэг өдрийн дотор 4500 гаруй хүн коронавирусний халдвараар нас барлаа гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ.
Энэ нь халдвар тархаж эхэлснээс хойш нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан үзүүлэлт юм.
АНУ-ын Зүүн эргийн цагаар пүрэв гаргийн 20 цагт нийтэлсэн мэдээллээр, тус улсад 24 цагийн хугацаанд 4591 хүн коронавирусний халдвараар нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 32916 болсон байна.
Пүрэв гарагт бүртгэгдсэн нас баралтын тохиолдол өдөрт хамгийн олон хүн нас барсан өмнөх үзүүлэлтээс 2000 гаруйгаар их байгаа болохыг The Wall Street Journal сонинд тэмдэглэжээ.
Лхагва гаргийн 20 цаг гэхэд АНУ-д 24 цагийн дотор 2569 хүн нас барсан байна.
Одоогийн байдлаар тус улсад 33 268 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 671 мянга давчээ.