10.000.000₮ ХҮРТЭЛХ ҮНИЙН ДҮНТЭЙ БАРИЛГЫН МАТЕРИАЛ ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Цахим зуун айл Платформ ХХК Худалдаа хөгжлийн банктай хамтран барилгын материалын цахим зээлийн үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ.

Та урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр 30 хүртэлх сарын хугацаатай 5 сая хүртэлх үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг зээлээр авах боломжтой юм. Харин 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн бол урьдчилгаа төлбөр 10%-ийг төлөөд бараа бүтээгдэхүүнээ зээлээр авах боломжтой.

100.000₮-500’000₮ үнийн дүнтэй худалдан авалтанд орлого нотлох шаардлагагүй. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар чанаргүй зээлийн түүх, өр үлдэгдэлгүй бол сарын 1.9%-ийн хүүтэй зургаан сарын хугацаатай зээлийг 30 минутын дотор шийдвэрлүүлээд бараа бүтээгдэхүүнээ хүргүүлээд авах боломжтой боллоо.

500.000₮-10.0 ₮ сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй зээлийг 1.80%-1.70%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай  авахад:

1. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар чанаргүй зээлийн түүх, өрийн үлдэгдэлгүй байх

2. Цалингийн орлого нь сүүлийн 12 сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх

3. Цалингийн орлоготой бол 6 сар болон түүнээс дээш сар ажилласан байх, Бизнесийн орлоготой бол сүүлийн 12 сар тогтвортой  үйл ажиллагаа явуулсан байх нөхцөлтэй юм.

 

Зээлийн хүсэлт илгээхэд:

1. Үндсэн мэдээлэл

2. Хаяг

3. Ажил эрхлэлт

4. Санхүүгийн мэдээлэл

5. Яаралттай үед холбогдох хүний мэдээлэл

6. Баталгаажуулалт /гар утас, имэйл хаяг, иргэний үнэмлэх, сэлфи зураг/

7. Орлого нотлох

8.Зээлийн шимтгэлээ төлөөд зээлээ баталгаажуулах

Урьдчилгаа төлбөрийг зээлийн хүсэлт гаргагч иргэн зөвхөн өөрийн нэр дээрх данснаас шилжүүлж баталгаажуулна. Өөр хүний данснаас шилжүүлсэн тохиолдолд “Урьдчилгаа төлбөрийн бичилт олдоогүй” алдаа зааж зээлийн судалгааг үргэлжлүүлж болдоггүйг анхаарна уу !

Зээлийн хүсэлт амжилттай илгээснийг ирсэн дарааллын дагуу 100.000₮-500.000₮ үнийн дүнтэй зээлийн хүсэлтийг 30 минутанд, 500.000₮-10.000.000₮ хүртэлх үнийн дүнтэй зээлийн хүсэлтийг  ажлын 1-3  хоногт багтаан банк судлан шийдвэр гаргаж танд хариу өгөх болно.

Танд ямар нэгэн барилгын материал худалдан авах хэрэгцээ байгаа бол бидэнд хандаарай. Цахим зуун айл үргэлж таны итгэлт харилцагч, найдвартай түнш байх болно.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн