Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Д.Нацагдорж.
Сүүлийн 2000 жилээс 600 жилд нь их айл нутаг төргүй, 1600 жилд нь төртөй байв. Манжийн хур болж төр хаагдсан 250 жил, Уйгур ил мөхөж уйгур улс бий болон Киданы хур болж төр хаагдсан 350 жил. Сүүлийн 250 жилд төр хаагдан ардын сургууль үгүй болсон тухай нийтлэл хүргэсэн. Кидан, Манж угтаа Модун Шаньюгийн зүүн сайн Вангийн газар ус буюу тухайн үедээ Дүнхүү гэж нэрлэгдэж байв.
Монголчууд хамгийн сүүлд төрөө Энх-Амгаланд (Канши) алдсан нь угтаа манжуудад биш Манж хаантай хан үндэстэнд алдсан болно. Төр үгүй болсоор ой санамж балрав. Ой санамжаа балруулахгүйн тулд дээдэс угшдаа (үр хойчисдоо) толь болон түүхэн бичиг үлдээдэг. Харийн ил ой санамжийг үгүй болгохын тулд ой санамж тээгч түүхэн ном, толь бичгийг нь устгадаг.
Устгуулахгүй хүргэхийн тулд хадан дээр сийлж үлдээдэг. Диван Лугатын хувьд тавилан өөр. Уг ном түргийн төр доор буй, түргүүдтэй урагласан персүүдэд түрг хэл заах зорилгоор бичигдсэн болно. Тийм учир уг толь монголчуудад бүтнээрэй ирсэн монголчуудын мянганы толь болно.
Толио нээцгээе!
Хэсэг 1. Тайлбар шаардахгүй үгс
Жийргэвч “Г”. Жийргэвч “Г”-ийн үүрэг урт дуудагдаж буй эгшгийн дуудлагыг богиносгох зорилготой. Урт дуудлага нь хос сувгаар урсан өгүүлэхээр гацаа үүсгэдэг.
саг-саах. Эр куй сагди. Эр хонь сагжээ (саажээ). Саг-саа буюу саах. Зөв бичлэг нь сах буюу саг. Монголчууд “цага идээ” буюу “сага идээ” гэдгийн учир ийм болно.
сагил – саагдах. Сут сагилжээ. Сүү саальжээ буюу саагдсан сүү. Сагил – Саиль буюу сааль болно. Зөв бичлэг нь “сайли” болно. Я.Цэвэлийн толиор: сааль 1. Сүү, цагаан идээ, сааль хураах; сааль сүү элбэг, сааль саах, сааль бэлдэхээр сав бэлд зүйр үг. 2. саах мал, саалийн үнээ, саалийн хувин. Охор дүгнэлт: Мянган жилийн өмнө өвөг дээдэс тов тодорхой бичин үлдээжээ.
Сааль гэдэг нь сүү саах явц. Харин саасан сүүг саальмаг (хайльсан тосыг хайльмаг) гэдэг байжээ. Монгол улс 250 орчим жил ардын сургуульгүй байсны дараа аж төрж байсан монгол хэл зүйн эрдэмтэн Я.Цэвэлийн (1902-1984) хувьд гэрийн хэлээрээ 5000 гаруй жил хөгжижүү толийг бүтэн сэргээнэ гэдэг нь боломжгүй зүйл байв. Хэрэв Я.Цэвэл Диван Лугат болон “Хадны бичгийг” судалчихсан бол маш сайн толь бичих байчдээ гэж мань бодон сууна.
Я.Цэвэлийн бүтээлтэй ажиллахаар уг судлаач билгэ, газар усандаа хайртай, хэл соёлоо өвлүүлэгч нэгэн байв гээн дүгнэгдэж байна. Я.Цэвэл билгэ ч (толгой сайтай ч) эх сурвалж хомс үед толь бичгээ урлажээ.
сагим – саим. Нэг удаагийн сааль буюу саам. Зөв бичлэг нь сайм. Я.Цэвэлээр: Саам 1. Гүүний түүхий сүү; гүүний саам: 2. Нэг удаа саасан сүү; нэг саам, саам болох.
Диван Лугаатаас саамны тодорхойлолтыг уншаад мань мэл гайхав. Биен үзүм (би өөрөө) Архангай аймгийн Хотонт сум буюу айрагны өлгий нутгийн хүү. Монголын айрагны хөрөнгө Хотонтоос гарна. Мануус багаасаа гүүтэй айлын гүзээтэй хүү гээн айраг сөгнөж өссөн. Манай таван ханатай гэрийн хэлээр саам гэдэг нь гүүний сүү, сааль гэдэг нь бүх малынх гээн өгүүлнэ.
Гэрийн хэл бол гэрийн хэл. Үндсэн хэл бол үндсэн хэл. Мянган жилийн өмнөх манай өвөг дээдэс сүү саахыг сааль, саасан сүүг саальмаг, нэг удаагийн саалийг саам гэдэг байжээ. Үүнийг билсэн (ойлгосон) манд бүх зүйл тодорхой болж байна. Гүүг хоёр цаг дутам саах буюу давтамж олонтой учир саам гэдэг үгийг илүүтэй хэрэглэж иржээ.
Өдгөө мануус сүүний гарц хэд вэ гээн асуухын оронд саам хэд вэ гээн асуух нь зөв болно. Саам гэж зөвхөн гүүнд хэрэглэхгүй.
ПА түргээр: sağmak турк, соѓим узбек, сауылған, саум хасаг. Бүгд ижил өгүүлж байна.
Хүннү-Монгол буюу 5000 гаруй жил хөгжижүү, живхэржүү мал ахуйн хэлээр “саалийн үнээ”, “саах мал” гэж нэг утга хоёр үгээр илэрхийлэгдэхгүй. Нэг утга нэг үгээр илэрхийлэгдэнэ. Диван Лугаатаас эрье.
“йилин – гүү гэх мэт бүх турайтны сүү гаргах эрхтэн”. Йилин-дэлэн. Й Д зармин.
“йилки – мал. Дөрвөн хөлтэй амьдтын ерөнхий нэр”. Йилки-дэлки буюу “дэлэ’э” болно. Махмуд али Кашгари өөрөө түрг хүн биш учир уг үгийг зөв тодорхойлсон эсхэд эргэлзээ байна.
сигир – том эвэрт мал. Сигир-сир үзийн дуудлага. Угийн дуудлага нь сар буюу шар. “Том эвэрт мал” гэдэг нь үгчилсэн орчуулга, мал ахуйн хэлээр том эр үхэр болно. ПА түргээр: sığır турк, рі қара мал хасаг, сигир узбек. Диван Лугаттай бүгд таарч байна.
“сурук – гэрийн сүрэг амьтан”. Сурук-сүрэг. Сүрэг мал. ПА түргээр: sьrьsь турк, пода, гала; узбек, табын хасаг. Диван Лугаттай монголчуудын үг таарч байна.
ирк – дөрвөн настай хонь. Ирк-ирэг. ПА түрг хэлээр: олсонгүй.
атан – зассан, агталсан тэмээ.
ир-шившиг. Эр ир болжээ. Эр шившиг болжээ. Ир-эрээ болно.
ирра – шившиг. Ирра-эрээ болно. Монголчууд өдгөө эрээ цээргүй гэдэг нь эрээг цээрэлдэггүй буюу хоргилдоггүй гэсэн утга болно. Эрүү шүүлт гэдэг нь эрээ шүүлт буюу шившигт, хорт зүйл хийснийг нь шүүн тогтооно гэсэн утга. Эрүү шүүлт гэдэг нь ял биш. Эрүүгийн хууль гэдэг нь эрээгийн хууль буюу бусармаг зүйлд буюу эрээ үйлдэлд зориулсан хууль болно.
йала – буруутгах (ямар нэг юманд яллах). Йала-ял болно. ПА түргээр: suзlama турк, айблаш, ќоралаш узбек, айып хасаг. Монгол “ял” Диван Лугаттай таарч байна. Турк, узбек, хасгууд кораны араб үг хэргэлэх буй.
асиг-ашиг. ПА түргээр: kar турк, фойда, даромад, узбек, пайда хасаг. Диван Лугаттай орчин цагийн монгол “ашиг” таарч байна. Турк, узбек, хасгууд араб перс үг хэргэлж байна.
арк -“эрх”; “тушаал биелүүлэх”. Арк угийн дуудлага эрх үзийн дуудлага. ПА түргээр: yetkileri турк, ҳокимият узбек, өкілеттіктері хасаг. Диван Лугаттай монгол “эрх” таарч байна. Турк, узбек, хасгууд араб, перс үгс авав.
”айак – аяга”. “Угсууд уг үгийг мэдэхгүй. Аягыг шанага гэнэ”. Өдгөө монголчууд хутгах иштэйг нь шанага ишгүйг нь аяга гээн өгүүлнэ. ПА түрг хэлээр: fincan, bardak турк, пиёла узбек, кесе хасаг. Мянган жилийн өмнөх Диван Лугат толиор монголчууд өдгөө хүртэл өгүүлсээр.